УЭДС-ИЙН СОЗ-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА, ОЮУТНЫ ОРОЛЦОО

Та нэвтрүүлгүүдийг үзэхийг хүсвэл харгалзах зурган дээр дарна уу.

    УЭДС нь сургалт, уран бүтээл, үйлдвэрлэлийн гурвалсан холбоот үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд оюутны хөгжилд чиглэсэн үйл ажиллагаанд УЭДС-ийн захиргаанаас онцгой анхаарч УЭДС-д суралцаж буй гадаад, дотоодын нийт оюутнуудад мэдээлэл түгээх, чиглүүлэх, зөвлөх, тэдний санал бодлыг хүлээж авах, нийгмийн шаардлагатай үйлчилгээнд хамруулах, дэмжиж урамшуулах, тэтгэлэгт болон солилцооны хөтөлбөрт хамруулах, хүмүүжил, хөгжил, төлөвшлийн болон хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр оюутны эрэлт, хэрэгцээнд тулгуурласан үйл ажиллагаа явуулдаг. 

      Шинээр элсэн суралцаж буй гадаад болон дотоодын оюутнуудыг зайлшгүй шаардлагатай мэдээ, мэдээллээр хангах, чиглүүлэх, оюутны чөлөөт цагийг үр дүнтэй өнгөрүүлэх, оюутнуудын хөгжил төлөвшлийн чиглэлээр клуб, дугуйлан, хичээллүүлэхийн зэрэгцээ хурал, семинар уулзалтанд оролцуулах, тэдний сурч боловсрох таатай орчинг бүрдүүлэх зорилгоор үе үеийн шилдэг төгсөгч, үйлдвэрлэл эрхлэгч нарыг урьж МАСТЕР КЛАСС явуулдаг. Оюутныг дэмжих үйл ажиллагааны хүрээнд хичээлийн жилийн хугацаанд гадаад, дотоодын байгууллага, мөн захирлын нэрэмжит зэрэг олон төрлийн тэтгэлэгт болзол хангасан оюутнуудаа хамруулдаг. Мөн эрдэм шинжилгээний ажил хийх сонирхолтой, амжилт гаргасан оюутнуудын хичээл сурлага, ур чадварыг идэвхжүүлэхэд анхаарч ажилладаг. 

      УЭДС нь I-IV курсын нийт оюутнуудаа олимпын таван өнгөнд хувааж, хичээлийн жилийн хугацаанд зохион байгуулагддаг арга хэмжээнүүдэд цэнхэр, шар, улаан, хар, ногоон гэсэн 5 өнгийн багаар нь уралдуулж эрдэм мэдлэг, авъяас чадвар, хурд хүч, багаар ажиллах чадвар зэрэгт суралцуулдаг . УЭДС нь оюутнуудаа эх орондоо хайртай, баялаг бүтээгч болгон төгсгөх зорилготой бөгөөд оюутнуудаа эх оронтойгоо танилцах аялалд хамруулахаас гадна нийгэмд чиглэсэн сайн дурын олон ажлыг багш оюутнуудтайгаа хамтран зохион байгуулдаг.

      УЭДС нь оюутнуудаа бүхий л талаас дэмждэг учир сургуулиас зохион байгуулж буй үйл ажиллагаанд нийт оюутнуудаа байнга хамруулдаг. Мөн оюутнуудаа улсын болон сургуулийн эрдэм шинжилгээний хурал, мэргэжлийн тэмцээн уралдаанд оролцуулж, сэтгэн бодох чадвар, ур чадвартай, өргөн мэдлэгтэй, шинийг эрэлхийлэгч уран бүтээлч  болгоход дэмждэг. Жил жилийн хичээлийн жилд явуулдаг манай сургуулийн уламжлал болсон тэмцээн уралдаанууд бий. Үүнд: Намрын спорт өдөрлөг, Урлагийн үзлэг, Мэргэжлийн баяр, Сагсны тэмцээн, Өнгийн долоо хоног, Тэнхимүүдийн долоо хоног, Номын сангийн долоо хоног, Төгсөгчдийн долоо хоног, Шинэ жил, UB fashion weekSUMMER fashion week, STUNDENT OF WEEKFASHION ARTFASHION ONE DAYWE LIKEFASHION PROMOTIONGRADUATION, ХАВРЫН ГОЁЛ улсын тэмцээн.


Last modified: Wednesday, 23 September 2020, 10:21 AM